Нүүр хуудасМэдээУХХК: Б.Загдсамбар: Төвийн зургаан дүүргийн 50 байршилд нийт 2400 автомашины зогсоол барина

УХХК: Б.Загдсамбар: Төвийн зургаан дүүргийн 50 байршилд нийт 2400 автомашины зогсоол барина

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төслийн удирдагч Б.Загдсамбар: -Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113’356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Иймд уг төслийн хүрээнд төвийн зургаан дүүргийн 50 байршилд нийт 2400 автомашины зогсоол барина. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд мод тарих, камержуулалтын систем суурилуулах, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг байрлуулах зэрэг ажлыг үе шаттай хийх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН