Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 21 хэмийн дулаан, шөнөдөө 6 хэмийн дулаан...

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 21 хэмийн дулаан, шөнөдөө 6 хэмийн дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн өвөр говиор +29…+34 градус, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгаар +24…+29 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. +17…+19 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +6 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН