Нүүр хуудасМэдээУс ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам угсрах ажлыг сүүлийн хоёр жилд...

Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам угсрах ажлыг сүүлийн хоёр жилд эрчимжүүлсэн

Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод 2 цагийн бороо ороход хотын төв, Бөмбөгөр, Нэгдүгээр хорооллын арын зам, Нарны гүүр, Тахилт, Дарь-Эх болон гэр хорооллын зарим гудамж зам их хэмжээний усанд автдаг байв. Харин наймдугаар сарын 20-21-ний өдрийн борооноор 5 байршилд ус тогтсоныг холбогдох албаныхан соруулсан тухай НОК-оос мэдээлсэн. Тухайлбал, ХУД-ийн “Хүннү 2222” хорооллын авто зам дагуу, БГД-ийн 4-р хороо Вокзалын арын авто замд ус тогтжээ. 

Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодруулахад “Вокзал орчимд ус зайлуулах шугам хоолой угсрах ажил үргэлжилж байна. Уг ажлыг ирэх сарын  1-нд дуусгана гэлээ. Улаанбаатар хотын шугам сүлжээ өнгөрсөн жилүүдэд аалзны тор шиг буруу төлөвлөлттэй явж ирсэн. Иймээс шугам сүлжээг зөв зохион байгуулалтад оруулах, 30-40 жил хуучирсан шугам сүлжээг солих, шинээр ус зайлуулах, цэвэр, бохир усны шугам угсрах ажлыг сүүлийн 2 жилд өмнө нь байгаагүй хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жил хийгээгүй борооны ус зайлуулах шугамын ажлыг өнгөрсөн хоёр жилд хийсэн“ гэв. 

Ус ихээр тогтдог 24 байршилд ус зайлуулах шугам сүлжээг 22 орчим км урт угсарч байгаа аж. Энэ ажлуудыг эрэмбэлж хийж байгаа бөгөөд 2026 онд нийт ажил дуусна гэлээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН