Нүүр хуудасМэдээСХД-ийн 700.000 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна

СХД-ийн 700.000 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна

Өчигдөр орсон борооны улмаас дүүргийн хэд хэдэн байршил усанд автаж зорчих хэсэг хязгаарлагдсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн онцгой байдлын хэлтэс, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд тогтсон усыг соруулах ажлыг зохион байгуулсан.

Үүний дараагаар шөнийн 02 цагаас эхлэн дүүргийн 11 хорооны 27 байршилд нийт 700.000м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна.

Тодруулбал “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 167 ажилтан, иргэдийн бүлэг лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэсний дараагаар “Шинэ Ариутгал” ХХК-аас 3 автомашин техник төхөөрөмжөөр тусгай бодис ашиглан ариутгалыг хийж гүйцэтгэлээ. Мөн автомашин зорчих боломжгүй байршлуудад явганаар ариутгалыг хийгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН