Нүүр хуудасМэдээНОБГ: Хяналт шалгалт үргэлжилж байна

НОБГ: Хяналт шалгалт үргэлжилж байна

Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалт эхэлснээс хойш авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчсон нийт 9677 автомашин, 12530 зорчигчид үзлэг шалгалт хийхэд найман удаагийн тохиолдлоор 22 тарвага, түүхий эд тээвэрлэн явсныг илрүүлж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Нийслэлийн 6 дүүргийн шалган нэвтрүүлэх арван товчоонд НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, НБОГ, НМЭГ-аас алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН