Нүүр хуудасМэдээУХХК: "Yutong Техник-2025" засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээн боллоо

УХХК: “Yutong Техник-2025” засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээн боллоо

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, БНХАУ-ын “Юүтонг бус” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG маркийн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд буй.

Нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд “Юүтонг Техник-2025” засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд Юүтонг компанийн төв оффис болох БНХАУ-ын Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан нийтийн тээврийн 17 аж ахуйн нэгж байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцсон бөгөөд зохиомлоор үүсгэсэн гэмтлийг хамгийн богино хугацаанд илрүүлж, засах, хэвийн үйл ажиллагаанд оруулах ур чадвараараа өрсөлдлөө. “Юүтонг Техник-2025” засвар үйлчилгээний ур чадварын тэмцээний шилдгүүдийг 09 дүгээр сарын 24-ний өдөр шалгаруулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН