Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтэй ирүүлэхийг урьж байна.
📌Агуулахад тавигдах шаардлага:
- Хана, шал, хаалга, дээвэр ус, цас чийг нэвтэрдэггүй байх;
- Ачааны зориулалттай машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 метр, өргөн нь 3,5 метрээс доошгүй байх;
- Монгол улсад мөрдөгдөх стандартын шаардлага хангасан галын булан, галын дохиолол суурилуулсан байх;
- Мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;
- 24 цагаар үйл ажиллагаа явуулах боломжтой гэрэлтүүлэгтэй байх;
- Камержуулалд, агааржуулалтын системтэй байх;
- Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байх;
- Агуулахад түлш хүлээн авах, гарах үед тухайн ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байх;
- Агуулахын харуул хамгаалалтыг камержуулалд болон бусад хэлбэрээр шийдвэрлэсэн байх;
1 мкв-ийн түрээсийн НӨАТ-тай үнэ нь 8,000 /найман мянга/ төгрөг байна.
Зөвхөн сайжруулсан шахмал түлш хадгалах хугацаанд түрээсийн төлбөрийг тооцон олгоно. Түлш хадгалах үед түрээсийн төлбөр олгохгүй болно.
📌Оролцогч дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
- Түрээслэхийг хүсэлттэй байгааг илэрхийлсэн албан бичиг;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Аж ахуй нэгж, оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх бол итгэмжлэл ирүүлэх;
Сонирхогч этгээд холбогдох баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам-1200, Нийслэлийн Засаг захиргааны Б байр, 5-р давхар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, 522 тоот Утас: 99176717, 86200169