Нүүр хуудасМэдээЭОТ: "MiningWeek&MinePro-2025" эхэллээ

ЭОТ: “MiningWeek&MinePro-2025” эхэллээ

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “MiningWeek&MinePro-2025” арга хэмжээ өчигдөр /2025.09.11/ эхэллээ.

“Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор болж буй арга хэмжээнд гадаад, дотоодын уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр, технологийн үйлчилгээ эрхлэгч, ханган нийлүүлэгч зэрэг 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас “Mining & AI”санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахыг зорьж байгаа тухай Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арга хэмжээний нээлтийн үеэр илэрхийллээ.

Уул уурхайн 7 хоног нэгдсэн арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн 31 компани нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож буй бөгөөд нэгдлийн асарт “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Оюу толгой төслийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулаа.

Түүнчлэн “Оюу толгой” ХХК тус арга хэмжээнд оролцож уурхайд нэвтрүүлж буй дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж болон аюулгүй ажиллагаа, компанийн хүний нөөц, худалдан авалт, байгаль орчин, орон нутгийн харилцааны багууд нээлттэй мэдээлэл өгч, 20 гаруй ханган нийлүүлэгч бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН