Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: БНСУ-ын “Поско интернэшнл” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

НИЙСЛЭЛ: БНСУ-ын “Поско интернэшнл” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Энэ онд Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай БНСУ-ын “Поско интернэшнл” корпорацын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын “Поско интернэшнл” корпорацын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд талууд саарал усыг ашиглан дулаан хангамжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах төсөл боловсруулна. Түүнчлэн дээрх төслийн ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллана. Мөн хамтын хөгжилд хувь нэмэр оруулахуйц бусад төсөлд хамтран ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН