Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурал энэ намрын чуулганаараа дараах чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Үүнд:

– Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хууль

Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах хууль

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (шинэчилсэн найруулга)

Жагсаал цуглааны эрх чөлөөний тухай хууль (шинэчилсэн найруулга)

Нийтийн өмчийн хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт, Хүнсний аюулгүй байдал, Боловсролын тухай хууль, НӨАТ болон Онцгой албан татварын тухай хууль ….гэх мэт чухал асуудлуудад ач холбогдол өгч ажиллах болно.

Ард түмнийхээ итгэл, найдварыг биелүүлэхийн төлөө бид илүү хариуцлагатай, бүтээлчээр ажиллах шаардлагатай байна. Хуулийн засаглалыг бэхжүүлж, шударга ёсыг сахин хамгаалж, хөгжил дэвшлийг хангах нь бидний хамтын зорилго юм.

Ардчилсан Монгол Улсын иргэн таньд “Олон улсын Ардчиллын өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Олон улсын Ардчиллын өдөр” байхаар 2007 онд тогтож, 2008 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэсээр ирсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН