Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ. Энэ өдөр ахмад настнуудын эрх, нийгмийн оролцоог дэмжих, тэдний хөдөлмөр зүтгэлийг алдаршуулж, талархал илэрхийлдэг. Энэхүү нэр хүндтэй өдрийг тохиолдуулан тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан 40 гаруй ахмадыг урьж хүндэтгэл үзүүлэв.

Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал баярын арга хэмжээнд ирсэн ахмадууддаа баярын мэнд дэвшүүлж, эрүүл энхийг хүсэж, урт удаан наслахыг ерөөн, Дархан цаазат Богдхан уулын тэнгэрийг тайх тахилгын зан үйлийн утга агуулга бүхий гарын бэлэг бэлэглэв. Баярын арга хэмжээнд 20 гаруй ахмад хүрэлцэн ирж дурсамж ярилцаж, ахмадын зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, нэгэн өдрийг баяр баясгалантай тэмдэглэн өнгөрүүлэв.

Ахмад насны хөдөлмөр, амьдралын туршлага бол бидний үнэт өв билээ. Нийт ахмадууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
