Нүүр хуудасМэдээДШ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонголоо

ДШ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонголоо

Нийт шүүгчийн III чуулган 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу хоёр дахь өдрөө үргэлжилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны үйл ажиллагааны тайлан, Нийт шүүгчийн II чуулганаас Улсын дээд шүүхэд уламжилсан асуудлын хэрэгжилт, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газар, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн танилцуулгатай танилцлаа.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн 15 шүүгч дэвшиж буй  үндэслэл,  хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганд оролцогчдын асуултад хариулснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох санал хураалт эхэлсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд 15 шүүгч нэрээ дэвшүүлж, нийт 479 шүүгч санал өгснөөс Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Жанчивнямбуу нар олонхын саналаар сонгогдлоо. Анхан шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшигч Н.Одонтуул, Л.Өлзийжаргал нарын дунд дахин санал хураалт явуулж, 464 шүүгч санал өгснөөс  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал  олонхын саналаар сонгогдов.

Чуулганаас гаргах тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсож, баталснаар Нийт шүүгчийн II чуулган өндөрлөлөө.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН