Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх...

НИЙСЛЭЛ: Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг энэ сард ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам барих ажил өнөөдрийн байдлаар 89 хувьтай  үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажиллаж байна. Тус зам нь хоёр эгнээтэй, 7 метр өргөнтэй бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байна.

Авто замын хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн дуусаж, гэрэлтүүлэг болон явган хүний замын ажил үргэлжил байгаа бөгөөд энэ сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна.

Уг авто зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэж буй тул хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттайгаар суурийг цементээр бэхжүүлснээрээ онцлогтой. Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болох бөгөөд үүний үр дүнд тоосжилт, орчны бохирдол мэдэгдэхүйц буурах ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН