Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталлаа.
Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна. Тэгвэл өнөөдрийн /2025.11.17/ хурлаар Монгол Ардын намын Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно.
Монгол Ардын намын дарга Н.Учрал Бага хурлын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулснаар Монгол Ардын намын 31 дүгээр бага хурал үргэлжилж байна





