Нүүр хуудасБусадНэрс жимс их хэмжээгээр калори шатаадаг

Нэрс жимс их хэмжээгээр калори шатаадаг

Эрхэм уншигч та бүхний сонорыг мялааж төгөлдөр оюунд тань мэдээлэл өгөх үүднээс СУПЕР ХҮНС гэж  ямар хүнснүүдийг нэрлэж, ямар ид шидтэй болохыг та бүхэндээ цувралаар танилцуулахдаа таатай байна. Энэ ангилалд ордог жимс  жимсгэнэ, ургамал ногоо  эдгээрийг хооллолтынхоо нэг хэсэг болгосноор эрүүл мэндээ хамгаалах юм. Харин бид энэ удаагийн “Супер хүнс”-ээр “Хөх нүдэн” жимс буюу бидний нэршилээр “Нэрс” жимсийг толилуулж байна. Дэлхий дээр барагцаалбал 30 гаруй зүйлийн нэрс байдаг. Ихэнхдээ  нэрс жимсийг “superfood” гэж тэмдэглэсэн байдаг.

Илчлэг бага ч таны эрүүл мэндэд хэрэгтэй амин дэмийг нөхөж чаддаг жимс юм

Нэрс жимсний 10 ашигтай баримтууд

Нэрс илчлэг нь бага, харин шим тэжээл сайтай

Нэрс жимс нь жижиг бутанд ургадаг. 5-16 миллиметр (0.2-0.6 инч) диаметрийн хэмжээтэй жижиг жимс юм.  Нэрс нь ургахдаа ногоон өнгөнөөс ягаан болж боловсрохдоо хар хөх өнгөтэй болдог байна.

148 грамм буюу нэг аяга нэрсэнд  агуулагддаг амин дэм:

Амин дэм C: 24%.

Амин дэм  К:  36%.

Магни:  25%.

Антиоксидант нэрсэнд маш ихээр агууллагддаг /Хүний хорыг гадагшлуулдаг бодис/

Анар, нэрс хоёрын антиоксидантыг харьцуулсан зураг

Нэрс нь түгээмэл хэрэглэдэг жимс ч хүнсний ногоо, бусад жимс жимсгэнүүдээс хамгийн хүчирхэг антиоксиданттай.

 

 

Хөгшрөлтийг удаашруулдаг

ДНК-ийн өөрлөлт болох хөгшрөлт, хавдараас зайлсхийхэд нэн тустай жимс. Дөрвөн долоо хоногт өдөр бүр алим болон нэрсийг холин нэг литр шүүс бэлтгэн уухад хөгшрөх явц 20 хувиар эрс буурсан байна.

Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

Нэрсийг өдөр бүр хэрэглэхэд зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн судалгаагаар найман долоо хоногт өдөр бүр 50 грам нэрс идэхэд таргалалтыг 27 хувиар бууруулсан байна.

Даралтыг тогтворжуулдаг

Найман долоон хоногын турш өдөр бүр 50 грамм нэрс идэхэд цусны  даралтыг 4-6 хувь бууруулдаг нь тогтоогджээ.

Цэвэршилтийг удаашруулж, зүрхний шигдээсээс бүрэн сэргийлдэг

Тархины үйл ажиллагааг сайжруулж ой санамжыг нэмэгдүүлдэг

Стресс нь тархины үйл ажиллагааг доройтуулж хөгшрөлтыг  хурдасгадаг байна. Харин  нэрсэнд агууллагддаг  антиоксидант нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг юм.

Чихрийн шижингээс сэргийлнэ

Бусад жимсний чихрийн агууламжаас НЭРС-ний чихрийн хэмжээ бага байдаг байна. Тиймээс судалгаагаар  нэрс инсулинд мэдрэг, цусан дахь чихрийн хэмжээг тэнцвэржүүлж “Чихрийн шижин”-ы эсрэг сайн болохыг харуулжээ.

Эмэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг

Шээсний замын халдвар эмэгтэйчүүдийн дунд нийтлэг асуудал байдаг. Харин цангис болон нэрс жимсний шүүс эдгээр төрлийн халдвараас урьдчилан сэргийлдэг аж.

Дасгал хөдөлгөөний үеийн найз

Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийсний дараа булчин хүндвэрлэж таагүй мэдрэмж төрүүлдэг. Харин нэрс нь  булчингийн булралыг бууруулж булчин хурдан хугацаанд сэргэх явцыг түргэсгэдэг байна. Эмэгтэй тамирчид хүндхэн бэлтгэл сургууллалтынхаа дараад нэрс хэрэглэхийг зөвлөж байна.

Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН