Нүүр хуудасМэдээКОП17: Ногоон бүс хариуцсан дэд хорооны III хуралдаан боллоо

КОП17: Ногоон бүс хариуцсан дэд хорооны III хуралдаан боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 Үндэсний хорооны Ажлын албаны Ногоон бүс хариуцсан дэд хорооны III хуралдаан 12 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Тус дэд хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Г.Батзориг ахлан ажиллаж байгаа. Дэд хорооны энэ удаагийн хурлаар “Ногоон бүс”-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталж, цаг үеийн асуудал болон цаашид анхаарах ажлуудаа тодорхойлж, санал солилцлоо.

COP17-ын үеэр цөлжилт, газрын доройтлын чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөллийн уялдааг хангаж, мөн сайн туршлага, төсөл, технологи, инновацыг таниулах, Монголын өв соёл уламжлалыг сурталчлах зэрэгт Ногоон бүс хариуцсан дэд хороо онцгой анхаарч ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН