Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дэд сайдаар томилогдсон Г.Баярхүү үүрэгт ажлаа 2025.12.17 өдөр хүлээн авлаа.
Түүнийг үүрэгт ажилд нь томилоход Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, яамны удирдлагууд, харьяа агентлаг, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон яамны газрын дарга нар оролцлоо.
Энэ үеэр сайд Э.Батшугар, дэд сайд Г.Баярхүүд амжилт хүсэж, салбарын бодлого, зорилтыг бодит үр дүнд хүргэхэд идэвх санаачилгатай, уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр цахим шилжилт, инновац, харилцаа холбооны салбар нь улсын хөгжлийн суурь тулгуур болж буй энэ үед удирдлагын тогтвортой байдал, бодлогын залгамж чанар чухал гэдгийг илэрхийллээ.
Дэд сайд Г.Баярхүү нь:
- 1983–1993 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургуульд суралцаж,
- 1994–1998 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн.
- 2024 оноос Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд магистрантурт суралцаж байна.
Ажлын туршлагын хувьд:
- 1998–2007 онд “Чингис шар айраг” ХХК-д Борлуулалтын албаны дарга,
- 2007–2010 онд “Апу трейдинг” ХХК-д Маркетингийн албаны дарга,
- 2010–2014 онд “Апу трейдинг” ХХК-д Борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал,
- 2014–2020 онд “Батсолюшн партнерс” ХХК-д Ерөнхий захирал,
- 2020–2023 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Маркетинг, брэндингийн зөвлөх багш,
- 2020–2025 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албанд газрын дарга,
- 2025 оноос Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх-өөр тус тус ажиллаж байна.





