“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд тус стандартын бодит хэрэгжилт, сайн туршлагатай танилцах зорилгоор ISO 30400 стандартыг амжилттай хэрэгжүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж хүний нөөцийн бодлого, процесс, хэрэгжилтийн практик туршлагыг судлан танилцлаа.

Туршлага солилцох уулзалтын үеэр хүний нөөцийн стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага, мэдлэгийн менежментийн хэрэгжилт, ажилтны ур чадварын хөгжил, байгууллагын соёл зэрэг стандартын үндсэн шаардлагууд бодитоор хэрхэн хэрэгжиж буйтай танилцаж, уул уурхайн салбарын шилдэг туршлагыг судалсан нь онцлох үр дүн байв.
Энэхүү туршлага судлах үйл ажиллагаа нь ISO 30400 стандартыг илүү үр дүнтэй, компанийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хүний нөөцийн менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулахад бодит хувь нэмэр оруулах ажил боллоо.








