Энэ удаагийн ээлжит хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэнэ.

Тухайлбал: Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан үүсгэх ажил, төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай, дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний биелэлтийг танилцуулах тухай, 2026 оны дүүргийн төсөв батлах тухай гэх зэрэг асуудлуудыг өнөөдөр хэлэлцэнэ.

Эхний хэлэлцэх асуудал Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц байсан бөгөөд тогтоолын төслийг Төлөөлөгч нар дэмжиж баталлаа.






