Нүүр хуудасМэдээНЦУГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх...

НЦУГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх чиглэлд баримталж буй бодлогын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний асуудлаар хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, хошууч генерал Д.Ариунболд нар нээж үг хэллээ.

Хоёр үе шаттайгаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоод, гадаад нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, ялын бодлого, мөн холбогдох хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцэв. Мөн мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжит гарцын талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл хаалттай хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдоос дэвшүүлсэн санал, дүгнэлтэд тулгуурлан шийдвэр, зөвлөмжийн төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн, цаашдын бодлого, эрх зүйн зохицуулалт, практик үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх төрийн бодлогын уялдаа холбоо, эрх зүйн орчныг сайжруулж, нийгэмд учруулах сөрөг нөлөөг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН