Нүүр хуудасМэдээЖ.Чинбүрэн: Эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг сургуулиуд харьяа эмнэлэгтэй байхыг шаардаж, мөрдлөг болгоно

Ж.Чинбүрэн: Эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг сургуулиуд харьяа эмнэлэгтэй байхыг шаардаж, мөрдлөг болгоно

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Япон Монголын эмнэлэгт ажиллажээ. Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа “Их сургуулийн эмнэлэг” хэмээн жишиг болгон хөгжүүлж байгаа анхны эмнэлэг юм. Боловсрол болон эрүүл мэндийн салбарын хослол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновац, хос бодлогыг хэрэгжүүлдэг. АШУҮИС нь орон нутаг дахь салбар сургуулиудын сургалтын чанар, сургалтын орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг сургуулийн удирдлагууд онцолжээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Анагаах ухааны салбарын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь маш чухал. Багш, эмчийн эрдэм, чадал үнэлж баршгүй их. Анагаахын сургалтыг эмнэлзүйтэйгээ нягт холбон хэрхэн хөгжүүлж ашиглаж буй нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын чанарын суурь байх болно. Цаашид өөрийн сургуулийн харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг анагаахын боловсрол олгодог сургуулиудад тавьж мөрдүүлдэг болно. Энэ нь анагаахын чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах хамгийн том хүчин зүйл” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН