Нүүр хуудасМэдээНОБГ: Шатахуун тээврийн ачааны машин онхолдсон дуудлага бүртгэгджээ

НОБГ: Шатахуун тээврийн ачааны машин онхолдсон дуудлага бүртгэгджээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлага /2025.01.15/ өдрийн 21:09 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-аас асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН