Нүүр хуудасМэдээЛ.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх цогц хөтөлбөрийг зохион байгуулна

Л.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх цогц хөтөлбөрийг зохион байгуулна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авсан. Тус төвд 200-250 орон гэргүй зорилтот бүлгийн иргэнд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм. Төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийгмийн хамгааллын тусгай төвийн байрыг улсын комисс хүлээж авсан, удахгүй ашиглалтад орно. Уг төвд зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлүүлж, орлоготой болгоход чиглэсэн цогц хөтөлбөрийг төлөвлөн ажиллаж байна. Тус төвд тоног төхөөрөмжүүдийг шийдсэн. Хүмүүс ажиллах ногооны талбайтай. Хүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сургалт, хүмүүжлийн зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулах, үйлчлүүлж амьдрах иргэдийг чадавхжуулж, нийгэмшүүлэхэд судалгаануудыг үе шаттай хийх хэрэгтэй. Тухайн иргэдийг тайван амгалан, стрессгүй орчинд ажил хөдөлмөр эрхлүүлж, нийгэмшүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ. 2050 он гэхэд орон гэргүй зорилтот бүлгийн иргэдийг тодорхой түвшинд бууруулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Бид тус төвд хоёрдугаар сарын 1-нд урьдчилсан байдлаар эхний хүмүүсээ аваад үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Орон гэргүй хүмүүстэй ажилладаг түр хамгаалах төвүүдийн бусад улсын туршлагыг судлаад эхэлсэн. Нийслэлд жилд хөдөлмөрийн насны 200 орчим иргэн орон гэргүй болж бүртгэгдэж байна. Нэг нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч 75-100 хүнд хүрч ажилладаг. Нийслэлээс орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх асуудлыг цогц байдлаар дэмжиж байгаа учраас шинэ барилга, тоног төхөөрөмжүүдтэй боллоо. Хүний нөөцийн асуудлыг ч дэмжиж байгаад баяртай байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН