Нүүр хуудасМэдээЕТГ: Манай улс жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг бол “Цагаан алт”...

ЕТГ: Манай улс жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг бол “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2028 онд хоёр саяд хүргэх зорилт тавьжээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая хос гутал үйлдвэрлэнэ

2018 онд байгуулагдсан “Лугати” ХХК уул уурхай, тээвэр, барилга, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарынхны ажлын гутал үйлдвэрлэдэг. Жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 900 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл аван хүчин чадлаа нэмж, цаашид жилд 250 мянган хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд ижил төстэй импортын гутлын татварыг нэмэх, зээл, татварын бодлогоор улам илүү дэмжих, Эмээлтийн цогцолборыг нэн даруй ашиглалтад оруулах, ялангуяа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 69 төвд 40 гаруй мянган оюутан суралцдаг бөгөөд 100 хүрэхгүй нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг. Иймээс “Суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” нөхцөл бүрдүүлж, 6 сараас 1 жилийн хугацаанд сургаж, бэлтгэх бодлого барьж байгааг салбарын яамны төлөөлөл ярилаа.

Үүний дүнд ганцхан жилийн дотор 1.2 сая ширхэг бог, 500 мянган ширхэг бодын ширийг бүрэн боловсруулах боломж бүрдсэний зэрэгцээ хаягдлыг дахин боловсруулах, желатин, шахмал шир үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ.

Гутлын үйлдвэрүүд гэхэд л жилд 1.5 сая гутал үйлдвэрлэх боломжтой болсон байна.   

Одоогоор манай улс жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчид, үндэсний үйлдвэрүүдтэй  хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадад нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН