НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болон Бүсчилсэн хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан, төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, төлөөлөгч, хорооны гишүүн Т.Батцогт, Б.Ану-Үжин, О.Зундуйдорж нар оролцлоо. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн ерөнхий архектиктур Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг зэрэг бусад холбогдох албаныхан төлөөлөгчдийн асуултад хариулж, тайлбар өглөө. Улмаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг НИТХ-ын ээлжит VI хуралдааны II хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ.

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
Тодруулбал,
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт

Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга мэдээлэл
Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах тухай зэрэг бусад асуудлыг хэлэлцэж, дэмжлээ






