Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна

НИЙСЛЭЛ: Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна

Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үхэр, хонины нөөцөлсөн махыг 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж байна. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна. Тодруулбал,

  • Хан-Уул дүүрэг – “Их наяд” плаза гадна талбай,
  • Чингэлтэй дүүрэг -Тусгаар тогтнолын талбай,
  • Баянзүрх дүүрэг – Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай
  • Сонгинохайрхан дүүрэг – Драгон төвийн талбай
  • Баянгол дүүрэг – Байгаль эх цогцолбор
  • Сүхбаатар дүүрэг – Аса циркийн гадна талбай, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн гадна талбай гэсэн долоон байршилд өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна. Өргөтгөсөн худалдаагаар чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн хонины гулууз махыг 13 мянган төгрөгөөр худалдаалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН