СХД-ийн 6, 8, 13, 32, 33, 38, 41, 42 дугаар хорооны иргэдийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ц.Баттөр уулзжээ. Уулзалтын үеэр иргэдээс газар өмчлөх, газрын маргаан, хөдөлмөр эрхлэлт, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн маргаан, газрын дахин төлөвлөлтийн талаарх асуултыг голчлон асуусан байна.

Ихэвчлэн газар эзэмших, өмчлөх хүсэлтэй иргэд их ирж байгаа учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдэд нээлттэй ил тод тогтмол мэдээлж байх, иргэдийн өргөдөл, гомдлын цаг тухай бүрд нь шийдвэрлэж, эргэн тухайн иргэнд мэдээлж байх зэрэг үүргүүдийг холбогдох алба хэлтэст өгчээ.







