Нүүр хуудасМэдээБаян-Өнжүүл-Бүрэн сумын чиглэлд тавигдах авто замын шинэчлэлд онцгой анхаарна

Баян-Өнжүүл-Бүрэн сумын чиглэлд тавигдах авто замын шинэчлэлд онцгой анхаарна

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Бүрэн суманд ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа.

Уулзалтаар, УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, ирэх хавар хэлэлцэх хуулийн төслүүд, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухай төрөөс баримталж буй бодлого болон “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, “Атрын IV аян”-ы талаар иргэдэд тайлбарлав.

Мөн 2026 онд Төв аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар Бүрэн сумын иргэдэд мэдээлэл хийж санал хүсэлтийг нь сонссон юм.

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр мал сүргийнхээ чанар чансааг сайжруулж, төл малаа 100 хувь бойжуулсан тэргүүний малчдад олгодог “Алтан төл”-ийн эзнийг шалгаруулсан. Бүрэн сумын малчин Наянтай овогтой Батсайханы гэр бүл “Алтан тугал” -ийн эзнээр тодорч шагналаа гардан авлаа. Сонирхуулахад, “Алтан төл”-ийн эзнийг улсын хэмжээнд 48 дахь жилдээ шалгаруулж байгаа ажээ.

Тойргийн гишүүн Ж.Батжаргал уулзалтын төгсгөлд нутгийн зон олонд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, сумын төвд тулгамдаад буй зураг төсөв нь батлагдсан авто зам болон Соёлын төвийн барилгыг шинэчлэхэд онцгой анхаарч ажиллана гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН