Нүүр хуудасБусадМАН бүлэг: "Чөлөөлье" санаачлагын хүрээнд иргэдээс ирүүлсэн саналын хүрээнд Засгийн газарт чиглэл...

МАН бүлэг: “Чөлөөлье” санаачлагын хүрээнд иргэдээс ирүүлсэн саналын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүллээ

МАН бүлэг: “Чөлөөлье” санаачлагын хүрээнд иргэдээс ирүүлсэн саналын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүллээ

УИХ-ын дарга Н.Учралын хамт УИХ, Засгийн газрын гишүүд Хангайн бүсэд ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилт, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрх зүйн шинэчлэлийн талаар иргэдтэй уулзсан.

Уулзалтын үеэр иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгсөн байна.

Тодруулбал, Байдрагийн усан цахилгаан станцын төсөл, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвд дулааны станц байгуулах, Архангай аймгийн төвд дулаан хангамжийн систем байгуулах, хөгжимт драмын театрын барилгын ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн хэрэгжилтийг хангуулах , ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, соёлын болон цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан хаагчдын бүтэц, орон тооны цомхотгол, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтод хяналт тавих зэрэг асуудлаар Засгийн газарт чиглэл өгч холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр батлагдсан хуулиудын дагуу дагаж мөрдөх дүрэм, журмыг батлахыг салбарын сайдуудад даалгасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН