Нүүр хуудасМэдээАхмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөв

Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөв

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд харьяалагддаг гишүүний хувьд намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомж болон хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар орон нутгийн иргэдэд танилцуулж тэдний санал, хүсэлтийг сонсжээ.

Энэ сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзан тулгамдаж буй асуудал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгөв.

Ахмадууд тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндсөн. Уулзалтад Хөвсгөл аймгийн нийт сумдын төлөөлөл 600 орчим ахмад танхим болон цахимаар оролцсон байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН