Зэвсэгт хүчний 314 дүгээр анги Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчин, ангийн үйл ажиллагааг сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн ЕБ-ын XIV сургуулийн 11 дүгээр анги, ЕБ-ын 93 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад “Цэрэг-эх оронч” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг явууллаа.

Өдөрлөгөөр цэрэг-эх оронч хүмүүжил, хариуцлагатай иргэн байх, эх орноо хайрлах, хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх талаар яриа таниулга хийж, Зэвсэгт хүчинд ашиглагдаж буй зэвсэглэл, цэргийн алба хаагчдын хувцас хэрэгслийг дэлгэн үзүүлсэн юм.

Сурагчид өдөрлөгийн төгсгөлд эх оронч үзэл, хариуцлагатай иргэн байх ёс зүйн талаар ерөнхий ойлголттой болж, цэргийн алба хаах хүсэл сонирхол төрж буйгаа илэрхийлж байв.






