Нүүр хуудасМэдээМАН бүлэг: УИХ-ын гишүүн М.Мандхай Даатгалын тухай хууль тогтоомжийн санал, дүгнэлт боловсруулах...

МАН бүлэг: УИХ-ын гишүүн М.Мандхай Даатгалын тухай хууль тогтоомжийн санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахална

УИХ-ын даргын 96 дугаар захирамжаар Монгол Улсын Даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Мандхай ахалж, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа нарын гишүүд ажлын хэсэгт ажиллана.

Ажлын хэсэг Монгол Улсын даатгалын тогтолцоог хүртээмжтэй, өгөөжтэй, тогтвортой, боловсронгуй болгох зорилготой. Тухайлбал,

  • Нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх,
  • Эрүүл мэндийн даатгалыг үр өгөөжтэй болгох,
  • Даатгалын салбарыг илүү өрсөлдөөнтэй, санхүүгийн зах зээлтэй уялдсан, иргэдэд бодит үр өгөөжтэй, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
  • Монгол Улсад тохирсон шинэ үеийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх зэрэг гол чиглэлүүдэд анхаарч ажиллах юм.

Мөн олон улсын туршлагыг судлан дотоодын нөхцөлд уялдуулан шинэлэг, шударга, иргэн төвтэй даатгалын системийг бий болгох бодлогын санал, дүгнэлт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм.

Screenshot

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН