Нүүр хуудасМэдээШАДАР САЙД: Иргэд, харьяа байгууллагуудын алба хаагчдын дуу хоолойг парламентад хүргэж оновчтой...

ШАДАР САЙД: Иргэд, харьяа байгууллагуудын алба хаагчдын дуу хоолойг парламентад хүргэж оновчтой бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2026.03.16 / нээлтээ хийж, улс орны цаашдын хөгжлийг тодорхойлох олон чухал хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг тодорхойлох хариуцлагатай, чухал цаг үе эхэлж байна.

УИХ-ын гишүүний хувьд иргэдийнхээ эрх ашиг, улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг тэргүүнд тавьж бодит үр дүн авчрах шийдвэрүүдийг дэмжин ажиллах болно.

Энэ удаагийн хаврын чуулганаар 30 гаруй хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтах томоохон салбаруудын хууль эрхзүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор дараах хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүнд, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Улсын нөөцийн тухай хууль”, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай” хууль, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэн ажиллаж байна.

Иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллахын зэрэгцээ ард иргэд болон харьяа байгууллагуудын алба хаагчдын дуу хоолойг парламентад хүргэж, үр дүнтэй, оновчтой бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Энэ удаагийн хаврын чуулган ил тод байдал, хариуцлага, ёс зүйг эрхэмлэж, бодит үр дүнгээр ард иргэдийнхээ итгэл хүлээлтэд нийцсэн үр өгөөжтэй чуулган болно гэдэгт итгэл төгс байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН