Нүүр хуудасМэдээНЖДҮҮДТ: “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төслийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчдийн...

НЖДҮҮДТ: “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төслийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зөвлөх үйлчилгээний сургалт эхэллээ

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төслийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зөвлөх үйлчилгээний сургалт эхэллээ.

Сургалтад Улаанбаатар хот дахь Жижиг, дунд үйлдвэр болон үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид 03 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 7-ны өдрийг дуустал хамрагдах юм.

Тус сургалт нь:

• Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төслийн санал, бизнес төлөвлөгөө боловсруулах

• Брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба маркетингийн стратеги

• Борлуулалт ба хэлэлцээрийн ур чадвар

• ЖДҮ ба гэрээний эрх зүй

• Экспортын бэлэн байдал гэсэн сэдвүүдээр үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН