Нүүр хуудасМэдээХХААХҮЯ: Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийг нийслэлийн түвшинд...

ХХААХҮЯ: Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийг нийслэлийн түвшинд ашиглах сургалт зохион байгуулагдаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банкны техник туслалцааны TA10099-MON “Ковид-19 цар тахлын дараах орчинд хүнсний баталгаат байдлыг сайжруулах” төслийн хүрээнд хамтран хөгжүүлж буй Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем (IFSIRS)-ийг нийслэлийн түвшинд ашиглах сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Тус сургалтанд Нийслэлийн ЗДТГ, ХХААГ, Дүүргүүдийн хүнс, худалдаа үйлчилгээний тасаг зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн нийт 30 албан хаагч оролцож байна. Сургалт нь салбарын мэргэжилтнүүдийн мэдээллийн систем ашиглах мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, хүнсний баталгаат байдал болон хүнсний аюулгүй байдлын менежментэд нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилготой.

Улаанбаатар хот нь улсын нийт хүн амын төвлөрөл, хүнсний хэрэглээ, нийлүүлэлтийн гол төв бөгөөд хүнсний бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлт, үнэ, чанар, аюулгүй байдлыг хангах асуудал стратегийн өндөр ач холбогдолтой хэвээр байна. Нийслэлийн хүнсний хэрэгцээний ихэнх хувийг орон нутаг болон импортын эх үүсвэрээс хангаж буй өнөөгийн нөхцөлд мэдээлэлд суурилсан эрсдэлийн удирдлага, хяналт, шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Тус мэдээллийг систем нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг тогтмол хянах, хүнсний хангамжийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийх, салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг төвлөрүүлэх, лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн хүнсний батлгаат байдлын эрсдлийг үнэлэх зэрэг боломжийг бүрдүүлсэн.

Энэхүү сургалт нь зөвхөн систем ашиглах техникийн мэдлэг олгохоос гадна байгууллага хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, эрсдэлийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН