Зэвсэгт хүчний 326 дугаар анги 2025-2026 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн дагуу хээрийн сургуулиа зохион байгуулж, төгсгөлд нь зенитийн пуужин артиллерийн дивизионтой байлдааны буудлага, харвалтыг амжилттай гүйцэтгэсэн билээ.

Зенитчдийн буудлага, харвалтын үед Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба хаагчдын сэргээн сайжруулж бүтээсэн ЯЦБМ дээр суурилуулсан 23 мм-ийн буу буудлага гүйцэтгэж, хээрийн сургууль, гаралтад ашиглахад бэлэн болсноо дахин нотоллоо.

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагчаас бүрдсэн баг 2006 онд актлагдаж, дахин ашиглагдах боломжгүй болсон ЯЦБМ-ыг 2023-2024 онд сэргээн засварлаж, 2024 оны намраас эхлэн анхны туршилтын буудлагыг гүйцэтгэж, 2025 онд Хуурай замын цэргийн нэгдсэн хээрийн сургуульд, 2026 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хээрийн сургуульд тус тус оролцуулж, бэлэн байдлыг хангах, нэгжийн харилцан ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг ахиулахад ашиглаж болохыг нь ийнхүү бататгалаа.





