Нүүр хуудасМэдээСХД:Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо

СХД:Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Усны газар, Голомт банк болон “Престиж Инженеринг” ХХК хамтран Улаанбаатар хотын гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх Бумбатын хөв цөөрмийн төслийн хамтын ажиллагааг эхлүүлж, санамж байгуулсан.

Өнөөдөр шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Төслийн хүрээнд СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун салааны гол буюу Бумбат булгийн усыг хуримтлуулснаар 16.9 мянган метр куб эзлэхүүнтэй хөв цөөрмийг байгуулна. Ингэснээр Улаанбаатар хотын гадаргын усан сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, хөрсний доройтол, үерийн усны эрсдэлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой. Түүнчлэн хөв цөөрмөөс гадна ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН