“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар”
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян 2026” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын албан хаагчдыг 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 13-ны өдрийн хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

Үзлэгт 43 хорооны 600 гаруй албан хаагчаас 500 гаруй албан хаагч хамрагдсан ба цус, шээсний ерөнхий шинжилгээ, ЭХО, рентген, зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношилгоонд хамрагдаж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангагдсан байна.

Цаашид үзлэгээс илэрсэн өвчлөлийг эмчлэх, эрүүлжүүлэх, дараагийн шатлалд илгээх, нарийн шинжилгээнд хамруулах шаардлагатай албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийхээр төлөвлөжээ.





