Нүүр хуудасМэдээЭМЯ: НҮБ-ын суурин зохицуулагч ноён Яап Ван Хеирденг хүлээн авч уулзлаа

ЭМЯ: НҮБ-ын суурин зохицуулагч ноён Яап Ван Хеирденг хүлээн авч уулзлаа

 Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хеирдентэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Суурин зохицуулагчтай Эрүүл мэндийн сайдын хувиар уулзаж байгаадаа талархал илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хеирден-ийн зүгээс НҮБ-ын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаарх товч мэдээллийг өгч, эрхэм сайдын цаашдын бодлогын ажлыг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг энэ үеэр онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН