Багш нарын цалинг нэмнэ гэж УИХ-аас 600 гаруй тэрбум төгрөг нэмж баталсан.
Гэвч бодит амьдрал дээр багш нарын цалин “нэмэгдсэн” гэхээсээ “хуваагдсан” байна.
Багш нар өндөр гэхээс илүү ойлгомжтой цалинтай болмоор байгаагаа хэлж байна.
Хувьсах зардал, ойлгомжгүй байдал бий болгосон Засгийн газрын 225, 53-р тогтоолыг цуцалж өгөхийг хүсэж байна.
Ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайдад үүрэг болголоо.
Багшаа дэмжиж байж боловсролтой нийгмийг бүтээнэ.
Багш нарынхаа цалин, нийгмийн баталгаа, тулгамдсан асуудлыг шийдэж байж боловсролын салбар хөгжинө.








