Нүүр хуудасМэдээСХД: 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай...

СХД: 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цогцолбор барилга нь зоорьгүй 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,556 м.кв барилга юм.

Тус цогцолбор нь нийт 280 хүүхдийн суудал бүхий хичээлийн анги танхим, бүлгийн өрөө, спорт заал, багш, ажилчдын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн, халаалтыг цахилгаанаар шийдсэн.

Түүнчлэн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэнэ. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Жи Эн Зэт Эф Икс” ХХК ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН