2026 оны бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны чиглэл, хэрэгцээ шаардлагыг нэгтгэн тодорхойлж, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийн боломжуудыг хэлэлцэж, хамтарсан үйл ажиллагааны санал боловсруулах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн удирдах ажилтнуудын уулзалт хийлээ.
Уг арга хэмжээг дүүргийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв зохион байгуулсан бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож санал солилцлоо.





