Нүүр хуудасМэдээОрост худалдааны төв шатаж 37 хүн амиа алджээ

Орост худалдааны төв шатаж 37 хүн амиа алджээ

Оросын Кемерово хотын худалдааны томоохон төвд гал гарчээ. Кемерово хотын төвд байрлах худалдааны төвд орон нутгийн цагаар 16 цагийн үед хүчтэй гал гарч, улмаар 37 хүн өртөн амиа алдаж, 70 гаруй хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна.

Худалдааны төвийн дотор байрлах кино театрт үзвэрийн үеэр гал гарсан байна. Гал хоромхон зуурт хүрээгээ тэлж, бусад давхар луу шилжин асчээ. Энэ үеэр кино үзвэрийн танхимд хүүхдүүд олон байсан учраас галд өртөн амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байгаа юм. Худалдааны төвийн галын дохиолол ажиллаагүй учраас ажилтнууд нь хүмүүст галын аюул гамшгийн талаар өөрсдөө мэдээлж, нүүлгэн шилжүүлэлт явуулжээ. Хүмүүс барилгад гарсан галд туугдан ихэнх нь дээвэр лүү гарч, сүүлд аврагчид тэднийг дээврээс буулгасан байна. Галын улмаас худалдааны төвийн барилга нурах аюултай болж, ойролцоох барилга руу шилжин асах аюултай байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН