Нүүр хуудасНийгэмЗХЖШ: Төлөвлөлтийн хурал амжилттай явагдаж, талууд хамтарсан протоколд гарын үсэг зурав

ЗХЖШ: Төлөвлөлтийн хурал амжилттай явагдаж, талууд хамтарсан протоколд гарын үсэг зурав

🇲🇳🇷🇺 Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа

📌 Хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурлаар талууд “Сэлэнгэ-2026” хамтарсан хээрийн сургуулийн сэдэв, зорилго, явагдах газар орон, цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, дараалал, төлөвлөгөөгөө ярилцлаа.

📌 Хурлын төгсгөлд хоёр талын ажлын хэсгийнхэн шийдвэрүүдээ эцэслэн нэгтгэж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч генерал В.А.Белявский нар хамтарсан протоколд гарын үсэг зурлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН