Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/116 дугаар захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн шударга байдлын үнэлгээг сайжруулах арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө”-г баталсан.

Тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд иргэдтэй шууд харилцаж, төрийн үйлчилгээг үзүүлж буй дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүдэд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа.







