Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд 30 автомашины зогсоол, явган хүний зам тавьж байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Garden city” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай, 05 дугаар сарын сүүлээр хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Бүтээн байгуулалтын зэрэгцээ нарс, монос, голт бор зэрэг мод тарьж ногоон байгууламжийг давхар байгуулна.








