Москва хороолол-1 бүсчлэлд баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 89.2м x 43.7м хэмжээтэй, зоорьтой 2 давхар барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай байна
Өнөөдрийн байдлаар барилгын гадна краказ угсралтын ажил дуусаж, өрлөг угсралтын ажил хийгдэх шатандаа явж байгаа бөгөөд 2026 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх аж








