Дэлхий даяар органик хүнсийг чухалчилдаг болсон өнөө цаг үед сахарын хэрэглээг бууруулж, сахаргүй хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд олширсоор байна. Гагцхүү сахар орлуулагчийн аль төрлийг ашиглаж байгаагаас хамаарч тухайн бүтээгдэхүүний эерэг, сөрөг нөлөө дахин яригдана.
Тэгвэл Монголдоо анхны сахаргүй чихрийг амжилттай үйлдвэрлэж, худалдаанд гаргаад буй Бурамхан брэндийн хамт олон шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулаад удаагүй байна. Шинэ үйлдвэртээ орсон даруйдаа бүтээгдэхүүнээ дараагийн шатанд аваачиж, ингэхдээ амттан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцар улсын мэргэжилтнүүдтэй хамтарсан бөгөөд алдарт Ricola үйлдвэрийн эксперт Бурамханы үйлдвэрт олон сарын хугацаанд хамтран ажиллаж, сахаргүй чихрийн туршилтыг амжилттай хийж чадсанаар ийнхүү бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болжээ.

Сахаргүй чихрийн үндсэн түүхий эдээр изомалт болон стевиа ашиглаж байгаа бөгөөд Швейцар технологийн дагуу чанар, шаардлагыг хангасан эдгээр орц, найрлагууд нь сахар орлуулагч дундаа органик байдлаар дээгүүрт ордог байна. Цаашлаад, энэхүү шинэ бүтээгдэхүүнээ Швейцарт лабораторийн шинжилгээнд оруулж тун сайн хариу авсандаа Бурамханы хамт олон ихээхэн урам авч ийнхүү бүх сүлжээ дэлгүүрийн лангуунд Монгол Сахаргүй чихэр өрөгдөх боломж үүсчээ.

Сахаргүй чихэр нь чихрийн шижин, чихрийн харшилтай хүмүүс хэрэглэх боломжтойгоос гадна шүдэнд сөрөг нөлөөгүй, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэхгүй, турах хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Хэрэглэгч та бүхэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг бүх сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд Бурамханы салбар дэлгүүрүүд болон вебсайт, утсаар нь холбогдоод хүргүүлж авах ч боломжтой юм байна