Нүүр хуудасМэдээCOP17: Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг...

COP17: Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн “Ногоон пресс” клуб ээлжит уулзалтаараа 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын (COP17) талаарх мэдээллийг сонслоо.

Уулзалтад COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх болон “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариулж чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Монгол Улс 2026 оны наймдугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой. COP17-ыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэнэ.

Бага хурлыг бизнес аялал жуулчлалын хэлбэрт тооцож Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Талуудын 17 дугаар бага хуралд оролцогч гадаадын төлөөлөгчид Монголд байх бүхий л зардлаа өөрсдөө хариуцдаг. Хамгийн багадаа 6000 орчим зочин, төлөөлөгч оролцоно гэж үзвэл нийгэм эдийн засагт олон талын үр өгөөж авчирна гэдгийг энэ үеэр онцоллоо.

“Ногоон пресс” сэтгүүлчдийн клубынхан байгаль орчны бүхий л чиглэлээр долоо хоног, сар тутам судлаач, экпертүүд, мэргэжлийн хүмүүстэй уулзаж мэдлэгээ тэлдэг. Үүний нэг нь сүүлийн хагас жил гаруйн хугацаанд COP17 хурлын талаарх мэдээ мэдээлэл, сургалтыг авч ирсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН