Ираны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Киануш Жаханпур өнөөдөр твиттертээ “10 минут тутамд нэг иран коронавирусын улмаас амиа алдаж байна. Мөн нэг цаг тутамд дор хаяж 50 иранчууд халдвар авч байна” хэмээх тооцоолол гарсан талаар жиргэсэн байна.
Иранд өнөөдрийг хүртэл халдвар авсан 18.407 иргэн байгаагаас 1.284 нь нас баржээ. Мөн нэг өдрийн дотор халдварлагчдын тоо нэмэгдсээр л байгаа юм байна.